Хуучирсан мэдээ: 2014.03.28-нд нийтлэгдсэн

Крымын хог

Оросын Батлан хамгаалах яамны комисс хойгт Украины армийн үлдээсэн хөрөнгийн тооллого, үнэлгээг  хийж эхэлжээ.

Украины Батлан хамгаалах яамны орлогч сайд Леонид Поляков Крымд үлдээсэн цэргийн хөрөнгийн урьдчилсан үнэлгээг зарласан байв. Цэргийн хөрөнгөө тэрээр “дайны хохирол” гэж тооцсон ба 1,6 тэрбум ам.доллараар үнэлсэн байв. Оросын шинжээчид түүнийг нь “хог” гэж нэрлэсэн байгаа. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд дараагийн долоо хоногийн сүүлчээр тусгай комисс нь “хогийн” талаар өөрсдийн үнэлгээг  илтгэх гэнэ.

Крымд үлдсэн цэргийн хөрөнгийг тоолж эхэлснээ Оросын тусгай комисс дуусгахаар шамдаж байна. Үүний тулд яамны өндөр тушаалын хэдэн зуун мэргэжилтнүүд хойгт ирсэн байгаа ажээ. Тооллого дууссаны дараа тэд Шойгуд гүйцэтгэсэн ажлаа танилцуулах гэнэ. Үүний дараа тэр хөрөнгийг хэрхэн ашиглах талаар шийдэх юм байна.

“Урьдчилсан үнэлгээ баярлахаар зүйл биш. Бидэнд Зөвлөлтийн үеийн үйлдвэрлэлийн хог үлджээ. Гол төлөв хуучирсан сум хэрэгсэл байгаа. Тэднийг нэн даруй устгалд оруулах хэрэгтэй. Мөн манай зэвсэглэлээс хасагдсан техникүүд ч байгаа. Ганц үнэ цэнтэй зүйл нь байгууламжуудын дэд бүтэц. Гэхдээ тэд тун тааруухан байдалд байгаа учир засч янзлах ёстой” хэмээн комиссийн эх сурвалж хэлжээ. Нутагтаа очиж байгаа украин цэргийнхэнд зөвхөн хувийн өмч хөрөнгө, гэр бүлээ авч гарахыг оросууд зөвшөөрсөн байв. Зэвсэг техникийг нь үлдээж авчээ. Украины цэргийнхний 10 хувь орчим нь нутаг буцахаар болсон байв.

Украины Батлан хамгаалах яамны орлогч сайд Леонид Поляков лхагва гаригт мэдээлэхдээ, оросуудад олзлуулахгүйн тулд хөлөг онгоцнуудыг живүүлж, техникээ устгах нь “хуулийн хэм хэмжээнд таарахгүй” харин Украин явцын дунд Москва эдгээр хөлөг онгоцнууд ба цэргийн хөрөнгийг буцааж өгнө гэсэн найдлага байгааг хэлэв. Крымд үлдээсэн хөрөнгөө тэрээр 18 тэрбум гривен гэж үнэлж байна.

Киев ухран гарч байгаа цэргийнхэнд хувийн зэвсгээ авч гарах боломжийг олгоно гэж найдаж байгаа бөгөөд одоогоор “Кировоград” хөлөг онгоцны усан цэрэг, тэнгисийн явган цэргийн нэг суманг эх газартаа татаад байгаа гэнэ.

Украины цэргийн шинжээч, Харьков хотын Үндэсний их сургуулийн улс төр судлалын кафедрын доцент Вячеслав Целуйко сонинд ярилцлага өгөхдөө орлогч сайдын үнэлгээг хөөрөгдсөн гэв. “Хэрэв танк дэлхийн зах зээл дээр 1-2 сая доллар байгаа бол тэгж л үнэлэх хэрэгтэй гэж үзсэн юм шиг байна. Гэтэл үнэлгээг олон хэм хэмжээгээр хийдэг” гэж тэр хэлсэн байлаа.

Целуйкогийн үнэлгээгээр, Крымд Оросын  гарт Феодосия, Белогорск, Донузлав ба Саксийн район дахь цэргийн өмч орсон байна. Тэнд их буу, мина-торпедын зэвсэглэл зэрэг Зөвлөлтийн үйлдвэрлэлийн зэр зэвсэг байгаа гэнэ. Севастопольд Оросын цэргийн мэдэлд 57 дугаар цэргийн шуурхай госпиталийн эмнэлэгийн том цогцолбор, Тэнгисийн цэргийн төв эмнэлэг, Крымын бүсийн цэргийн эмнэлэгийн төв очжээ. Гэхдээ эдгээр эмнэлэгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх хэрэгтэй байгаа гэнэ. Тэнд Зөвлөлтийн үеэс шинэчлэгдээд байсан юмгүй хэмээн шинжээч ярив.

Цэргийн анги нэгтгэлүүдээс тэрээр эргийн хамгааллын хэдэн анги, хуучирсан Т-64 танк ба хөнгөн хуягт техникээр зэвсэглэгдсэн 36 дугаар тусгай мехбригад, хуучирсан РСЗО «Град» гэх зөөврийн зэвсэгтэй бригадын их бууны нэгтгэл, БТР-70 хуягтын тэнгисийн цэргийн хоёр  суман зэргийг нэрлэв. Шинэ зэвсэглэл Крымын анги нэгтгэлд огт нийлүүлэгдээгүй гэдгийг тэр тэмдэглэжээ.

Нилээд үнэтэй байгууламж нь Бельбекийн  нисэх буудал, мөн онгоц тээгчийн тавцангийн сургуулилалтын  цогцолбор гэдгийг тэр хэлсэн байна.

“Орос ганцхан онгоц тээгчтэй учраас өөр орчин үеийн тренажер Краснодарт байгаа учир  сургуулилалтын тэр цогцолбор  Орост хэрэггүй учир засч сэлбэхгүй биз хэмээн Целуйко өгүүлэв.

Харин Оросын шинжээчид Украины үнэлгээг  улс төрийн агуулагатай, Оросын комиссийн талын  дүгнэлтийн дараа  л яригдах ёстой гэлээ. Харин Крымд хэдэн арван тонн хуучирсан сум хэрэгсэл байгааг устгалд оруулах ёстойг тэд хэлж байна.

Ихэнх нь  их буу минометын сум далайн мина, усны гүнийн  бөмбөг байгаа гэнэ. “Бук”, “С-300” зенитийн пуужингийн цогцолбор нь Оросын зэвсэглэлээс аль эрт гарсан  загварууд ажээ. Крымд “шатах тослох материал ба цэргийн эд зүйлийн хангамжийн агуулахууд байгаа ч  тэднийг армид ашиглах эсэх нь эргэлзээтэй ажээ.

Геополитикийн шинжлэх ухааны Академийн нэгдүгээр орлогч ерөнхийлөгч Константин Сивков Киевын үнэлгээг ойролцоогоор зөв гэлээ. Цэргийн байгууламжуудыг тооцвол үнэ таарна. Гэхдээ Москва төлбөр хийх ёсгүй. Хуучин Зөвлөлтийг залгамжилсан Оросын хөрөнгө учраас тэр нь Крымын мэдлийн өмч ыайх ёстой. Украин Орост ямар ч төлбөр хийлгүйгээр  тэр зэвсэглэлийг авсан юм. Одоо юун төлбөр гээд байгаа юм бэ? Энэ бүгд нь Орост нэгдсэн Крымын улсын хөрөнгө, Украин энд огт хамаагүй гэж Сивков тайлбарлаж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж