
Хөдөө аж ахуйн бирж ажиллаж эхлээд нэг жил орчим болсон бөгөөд ноос, ноолуурын үнийг зах зээлийн эрэлт, нийлүүлэлт дундаас бодитоор тогтоож байгаа талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас онцолж байна. Өчигдрийн байдлаар биржээр ямааны ангилаагүй, түүхий ноолуур, хонины цагаан ноос, ямааны завод ноос арилжжээ. Ямааны ноолуурын хувьд нэг кг нь 80 мянган төгрөг, хонины ноос нэг кг 2200 төгрөг, завод ноос 16 мянган төгрөгөөр худалджээ. Өчигдрийн арилжааны нийт үнийн дүн 8,3 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байна.
Б.МИШЭЭЛ