“Монгол мал” зөвлөгөөн Дорнодод болж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

“Монгол мал” зөвлөгөөн Дорнодод болж байна

“Монгол мал үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил” зөвлөлгөөн Дорнод аймагт болж байна. Уг зөвлөлгөөнд зүүн бүсийн буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн малчид оролцож байгаа аж. Зүүн бүсэд малын гоц халдварт өвчин гарах хандлага их. Тиймээс эрүүл, чанартай мал бэлтгэхэд төрөөс хэрхэн анхаарах, малчдын хувьд малаа эрүүлжүүлэх талаар ямар ажил хийх зэрэг асуудлыг хөндөж ярилцсан байна. Зөвлөлгөөн өнөөдөр өндөрлөх юм. “Монгол мал үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил” зөвлөлгөөн өнгөрсөн гуравдугаар сард Улаанбаатар хотод болсноос хойш төв, баруун, зүүн бүсүүдэд  зохиогдсон.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж