
Төрийн хэлний зөвлөлийн дарга, “Батаар” сайд Ц.Оюунгэрэлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандсан “Төрийн хэлний зөвлөлийн зөвлөмж” гээч айхтар зөвлөмжийг илгээжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хэл найруулгыг сайжруулах энэхүү лут зөвлөмжид харамсалтай нь эрхэм дарга өөрөө буруу биччихсэн байх нь гайхшрал төрүүлнэ. "Будаач, будаач гэхэд сахлаа будав" гэгчээр сайдын албыг хашиж буй эрхэм хатагтай улсынхаа нэрийг зөвөөр бичиж чаддаггүй юмсанж. Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээ, мэдээлэл хэл найруулгын алдаатай байгаа нь засч залруулах ёстой асуудал ч гэлээ сахил хүртүүлэх гээд шал дордуулав гэгчээр Улсынхаа нэрийг бичиж чадахгүй хүн зөвлөмж гаргаад байгаад л асуудал байна. 3000 жилийн түүхт төр ёсны уламжлалтай улсын Соёлын сайд нь монгол хэлээр үгээ ч мэдэхгүй болохоор энэ салбар хэрхэн доройтсныг бэлхэнээ харж болно. Өөрийн толгой дээрх тэмээг харалгүй хүний толгойны өвсийг өөлөв гэгч л болж байх шиг.