Хар тэнгисийн флотыг Украины 30 онгоцоор сэлбэнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.28-нд нийтлэгдсэн

Хар тэнгисийн флотыг Украины 30 онгоцоор сэлбэнэ


Украины хөлөг онгоцнууд.Фото: Сергей Чузавков / AP

Оросын хар тэнгисийн флотыг өмнө нь Украиных байсан гучаад хөлөг онгоцоор сэлбэн нэмэгдүүлэх гэнэ. Флотод тэднийг нэгтгэхийн өмнө техникийн үзлэгийг нь хийнэ.  Зарим хөлөг онгоцнуудыг  актлах магадлалтай байна.

Техникийн үзлэгийг Оросын Тэнгисийн цэргийн мэргэжилтнүүд хийх гэнэ. Энэ талаар өөр мэдээлэл байхгүй. Хамгийн түрүүнд Оросын Андреевын тугийг гуравдугаар сарын 22-нд өргөсөн «Запорожье» нэртэй 641 төслийн Украины цорын ганц шумбагч флотын бүрэлдэхүүнд орох бололтой.  Түүнийг хөвөгч цэнэглэгч станц болгон ашиглаж болох талтай юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж