БНСУ түрээсээр Fighting Falcon60 сөнөөгч авна

Хуучирсан мэдээ: 2014.03.28-нд нийтлэгдсэн

БНСУ түрээсээр Fighting Falcon60 сөнөөгч авна


F-16.Фото: ВВС США

Өмнөд Солонгосын нисэх хүчний удирдлага F-16 Fighting Falcon гэх 60 сөнөөгч онгоцыг лизингээр авах болсон тухай Defense Aerospace мэдээлэв. Америкийн F-35 Lightning II гэх ирээдүйтэй сөнөөгч мөн өөрсдийнх нь бүтээж буй KF-X сөнөөгчийн бэлэн болох хугацаа хойшилсноос үүдсэн сөнөөгч онгоцны хомсдлыг  өмнөдийн цэргийнхэн ингэж нөхөхөөр шийдсэн байна. Түрээслүүлэгч нь АНУ-ын Нисэх хүчин байх гэнэ.

Одоо Өмнөд Солонгосын нисэх хүчинд аажмаар зэвсэглэлээс гаргаж байгаа  F-4, F-5 төрлийн 233 онгоц байгаа. Актлагдаж байгаа эдгээр онгоцыг солих онгоцнууд алга байна. Өмнө нь Өмнөд Солонгос F-X III тендер зарлан 60 шинэ онгоцыг 2016 онд авахаар төлөвлөсөн юм. Гэсэн ч хугацаа нь хойшлогдсоор 2018 он хүрчээ. Тендерээр цэргийнхэн нь Америкийн F-35A  загварын 40 сөнөөгч авахаар  болсон ч Lockheed Martin компанитай яс гэрээгээ байгуулаагүй байгаа. Мөн дахин 20 ширхэг тийм онгоц нэмэн авах асуудлаа Сөүл 2023 оноос наана шийдэхгүй ажээ.

Солонгосын KF-X сөнөөгчийг бүтээх ажил 2001 оноос эхэлсэн ч хэзээ дуусах нь тодорхойгүй.  Солонгос тэр онгоцоо «4.5» үеийнх байгаа ба үзүүлэлтээрээ Rafale,  Typhoon онгоцноо давах авч Америкийн F-22 Raptor, F-35 онгоцнуудаас арай дутуу гэнэ. Тус орны нисэх хүчний онгоцнуудын шаардлагатай тоог 430 ширхэг гэж үзэж байгаа ба хуучин онгоцнуудыг акталж, шинэ онгоцнуудын нийлүүлэлт удааширч байгаа зэргээс 2019 он гэхэд Өмнөд Солонгосын сөнөөгч онгоцнууд зуу хүрэхгүй үлдэн хомсдолд орох ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж