
НҮБ-ын Ерөнхий ассамблей гуравдугаар сарын 27-ны өдөр Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлын талаар тогтоол гаргалаа. Тогтоолд Крымын бүх нийтийн санал асуулга нь хуульд нийцэхгүй учраас Крым, Севастополийн статусыг өөрчлөх шалтаг биш гэж заажээ.
Тогтоолыг НҮБ-ын гишүүн 100 орны төлөөлөгч дэмжиж, 11 санал эсрэг өглөө (Армен, Белорусь, Боливия, Куба, Хойд Солонгос, Никарагуа, Судан, Сири, Венесуэла, Зимбабве). Харин энэ удаа хамгийн олон орон түтгэлзсэн бөгөөд тэдний тоо 58 байв. Хятад, Энэтхэг, Бразили энд оржээ.
Санал хураалтын өмнө НҮБ-д суугаа Оросын төлөөлөгч Виталий Чуркин тогтоолыг шүүмжлэв. “Төслийг түүхэн үүрэгтэй байсан Крымын бүх нийтийн санал асуулгын дүнд эргэлзээ төрүүлэх гэж хийсэн” гэж тэр хэлжээ. Мөн тэрээр крымчуудын сайн дурын сонголтыг хүндэтгэн үзэхийг уриалжээ.