ХЕРБАЛАЙФ КОМПАНИ ОЛОН НИЙТИЙГ ТӨӨРӨГДӨЛД ОРУУЛЖ БУЙ
Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдсан Хербалайф компаний ёс зүй, бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарыг шүүмжилсэн мэдээллүүд нь бодит үнэнд үл нийцнэ. Тэдгээр мэдээлэл, нийтлэлүүд нь огт худлаа ба Хербалайф компаний нэр хүндийг санаатайгаар гутаах зорилготой хэсэг бүлэг үл мэдэгдэх хүмүүсийн явуургүй ажиллагаа гэдэг нь ойлгомжтой юм.
Хербалайф нь дэлхийн 90 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан хүнс тэжээлийн компани юм. Компани нь Нью-Иоркийн Хөрөнгийн Биржэд бүртгэлтэй ба 2013 оны байдлаар 4,8 тэрбум долларын борлуулалтын цэвэр ашигтай ажилласан.
Хербалайфын бүх бүтээгдэхүүн өндөр стандартын дагуу дээд зэргийн чанартай үйлдвэрлэгддэг ба үйл ажиллагаа явуулж байгаа бүх орны (үүнд Монгол улс багтана) төрийн хяналтын байгууллагаар аюулгүй гэдгээ баталгаажуулах, төрийн бүртгэлийн байгууллагаас бүх шаардлагатай гэрчилгээг авах, эрүүл мэндийн яаманд бүх бүтээгдэхүүнүүдээ бүртгүүлэх зэрэг хуулийн хүрээнд хийх ёстой бүхий л ажлыг гүйцэтгэсний үндсэн дээр борлуулалт хийдэг.
Манай компани нь салбартаа манлайлан хэрэглэгчийг хамгаалах алтан стандарт болох өмнөх 12 сарын хугацаан дахь худалдан авалтыг буцаахад 100 хувь төлбөрийг барагдуулах баталгаа, Олон Улсын Бизнес багцийн хувьд 90 өдрийн дотор худалдан авалтыг буцаахад төлбөрийг бүрэн барагдуулах баталгаа олгодог хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Сая сая хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг 30 жилийн турш сэтгэл хангалуун хэрэглэсээр ирсэн билээ. Компани нь үйл ажиллагаа явуулдаг бүхий л улсдаа бүтээгдэхүүний эрүүл мэндэд учруулах нөлөөг судалж, тайлагнадаг аюулгүй байдал хяналтын цогц хөтөлбөр хэрэгжүүлдэг. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаа шиг манай бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн ямар ч нотолгоо байхгүй. Хэдий тийм боловч, бид тодорхой баримттай мэдээллийг нээлттэй хүлээн авч, тухайн асуудлыг эрүүл мэнд ба шинжлэх ухааны багаараа үнэн зөвөөр шинжлүүлж дүгнэлт гаргахад бэлэн байна. Харамсалтай нь, тэдгээр үл мэдэгдэх хүмүүс бидэнтэй харилцахаас татгалзаж байгаа боловч бид холбоо тогтоож зарим зүйлсийг тодорхой болгох, хуулийн хүрээнд учир зүйгээ олох гэж оролдсоор байна.