Амралт чөлөөт цагаараа Зайсангийн аманд гарч салхилах болоход автомашинтай иргэдэд төлбөр ногдуулдаг байсныг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зогсоожээ. Авто машин бүрт 500 төгрөгийн тасалбар тасалдаг байсан аж.
ШӨХТГ-ын хувьд өмнө нь “Наран туул” худалдааны төв рүү нэвтэрч байгаа иргэн бүрээс 50 төгрөг татдаг байсныг мөн зогсоож байсан билээ.
Г.НАРАН