Засаг дарга Түргэн суманд ажиллаа

Хуучирсан мэдээ: 2014.03.27-нд нийтлэгдсэн

Засаг дарга Түргэн суманд ажиллаа

Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, Засаг даргын зөвлөх Ч.Баттулга нар Түргэн сумын иргэдтэй уулзаж, төрийн болон төсөвт байгууллагын ажил болоод,мал төлөлтийн явцтай танилцлаа.

Тус сумын цэцэрлэг, сургууль, нэгдсэн эмнэлгийн ажил байдалтай танилцсан бөгөөд Нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасаг тохижуулах, цэцэрлэгийн ширээ сандал авхад дэмжлэг болгож тус бүрд 1,0 сая төгрөг өгөхөөр болов. Мөн сургуулийн барилга муудаж нуралт үүсэх магадлалтай байгаа тул холбогдох хүмүүстэй уулзаж тус асуудлыг шийдвэрлэхээ илэрхийллээ. Төсөвт байгууллагуудын ажилтай танилцан цаг үеийн ажлын эрчимжүүлэх, шилэн халаас хөтөлбөрийн хүрээнд төсөв санхүү, худалдан авах мэдээллээ тогтмолжуулах, “Авъяас”, “Ном, “НҮЭМ-ийн загвар эмнэлэг” хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, шаардлагатай санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд сумын Засаг дарга, ажилчдад чиглэл өгч хамтарч ажиллаа.

“Ном” хөтөлбөрийн хүрээнд тус сумын эцэг эх болон сурагчид ном бүтээх ажилд идэвхтэй оролцож багачуудад зориулсан зурагт ном, сурагчид бяцхан ном бүтээж, цэцэрлэгээр номын богц аялуулан өргөн цар хүрээтэй хэрэгжүүлж байна.

Түүнчлэн Түргэн сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзан Шинэчлэлийн засгийн газар, аймгийн Засаг даргын 2013 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, бодлого шийдвэр, бүтээн байгуулалтын талаар болон 2014 онд аймгаас дэвшүүлж буй бодлого арга хэмжээний талаар иргэдэд танилцуулан, иргэдийн санал хүсэлтэд хариу өгч ажиллав.

П.ДАРИЙМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж