
Бид бүхэн хаа холын Америк, Японы талаар харьцангуй мэд лэгтэй хэдий ч нэгэн дээвэр дор хамт амьдардаг казак түмний талаар Наурызын баяр, каз хэмээх сайхан амттай адууны мах төдийгөөр л гадарлах юм. Монгол улсад хоёрхон үндэстэн байдгийн нэг нь казак түмэн. “Хэл, шашин шүтлэг, үндэс угсаа, яс үндсээ рээ дийлэнх болдоггүй хүмүүсийг үндэстний цөөнх” гэж тодорхойлдог. Энэ тодорхойлолтоор бол 21 аймгийн 145 суманд амьдарч буй 150 мянга орчим казак иргэд бол Монгол улсын томоохон цөөнх юм. Сум, суурин тус бүрт 1-20 казак иргэн буюу дунджаар 1-4 өрх амьдардаг ажээ. Монголын казак иргэдийн 91 хувь нь Баян-Өлгий аймагт амьдардаг ба Ховд аймгийн хүн амын 10 хувь, Улаанбаатар хотын Налайх дүүргийн хүн амын 30 хувийг эзэлдэг байна. Казакууд Монгол оронд суурьшаад 150 жилийн нүүр үзсэн бөгөөд Казахстан, Хятадын Шин-Жань муж, Алтайн уулаас нүүж ирсэн гэж үздэг. 1990-ээд оны үед Казахстан улстай хийсэн хөдөлмөрийн гэрээний нөхцөлөөр 30 гаруй мянган Монголын иргэн Казахстаны харьяалалтай болжээ. Хөдөлмөрийн гэрээгээр очсон иргэдий г Монголыг хариуцсан хүн хүлээж авч, зочид буудалд байрлуулж, оросуудын орхиод явсан бүрэн тавилгатай орон сууц олгож, ажлаар хангасан тухай саяхан хэвлэлд нэгэн казак иргэн ярьсан байна. Газар дэлхийд ховорхон таарахаар ийм нөхцөлөөр яс угсаа нэгтнээ хүлээн авсан ч төдий л олон казак төрж өссөн Монгол нутгаа орхиогүй юм.
Аллах тэнгэрийн эш үзүүлэгч Мухаммадын таван хүргэн өөр өөрийн онцлогтой урсгал үүтгэжээ. Тэд гээрийн нэг “ханафи” буюу аядуу зөөлөн гэдэ г агуулгатай урсгалыг нүүдэлчин ислам шашинтнуудын жишгээр казак үндэстэн сүслэн дээдэ лж иржээ. Бидний ихэнх нь америк киноны “Аллах акбар” хэмээн орилж өөрийгөө бусадтай дэлбэлдэг хэнээтнээ р исламын шашныг дүгнэх нь олонтаа. Ислам шашинтай иргэдий г мусульман гэх бөгөөд Монголын казак иргэд 1990-ээд онд анх өөрсдийн нийгэмлэгээ байгуулжээ. Харин хожим, 2007 онд Монголд үйл ажиллагаа явуулж буй исламын бүх сүм хийдийг нэгтгэсэн Монголын мусульманы нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо болгон зохион байгуулсан байна. Ингэж нэгтгэх гол шалтгаан нь аль нэг сүмээр дамжин гадны шашны байгууллага, хувь хүмүүс хараа хяналтгүй орж ирэхээс сэ ргийлэх, мөн одоо үйл ажиллагаа явуулж буй дөч гаруй сүм хийдийг нэгдсэн удирдлагаар хангах боломжтой хэмээн тус холбооны гүйцэт гэх захирал Хадысын Батырбек ярьсан юм. Ингэснээ р Арабын баячууд эс вэл шашны зүтгэлтнүүд манай улсад туслах хүсэ лт тавьсан байлаа гэхэд тусламжаас өөр үйл ажиллагаанд оролцуулахгүй байх боломж бүрдсэн гэнэ. Мөн ядууст зориулсан өглөгийг ч тус нийгэмлэг хуваарилдаг ажээ. Монгол имамуудыг (исламын шашны удирдагч) 1930-аад оны хэлмэгдүүлэлт ч хамаад оджээ. Үүнээс үүдээд Монголын исламын шашин талийгаачийн хойноос буян үйлдэх төдийгөөр хязгаарлагдах болсон байна. Ардчилал тогтсон үеэс сая исламын шашин сэ ргэж Кувэйт, Египет, Саудын Араб, Турк, Марокко зэрэг улстай холбоо тогтоон шашны болон тодорхой мэргэжлүүдээр хүн сургах зэргээр хамтарч ажиллаж эхэлжээ. Үүнд казак төдийгүй монгол залуус ч хамрагддаг бөгөөд тэдэн дундаас монгол имам хүртэл төрсөн гэнэ. Ислам шашинтны цэвэрч, хариуцлагатай, архи дарс амсдаггүй зан суртлаас үүдэн уг шашныг монголчууд ч сонирхох байдал ажиглагдах болсон байна.
Мусульман иргэд өдөрт таван удаа Аллах бурханд мөргөж, сүсэ г бишрэлээ илэрхийлдэг. Манай казакууд ч тус тусын сүмд очиж имамын удирдлага дор зан үйлээ гүйцэт гэдэ гаж. Гар нүүр, шүд ам, хөлөө угаасны дараа мөргөл заавал толгойн боолт, хувцас хэрэглэл гэлгүйгээр өмсөж буй хувцастайгаа мөргөх, заавал нэг цагт бүх нийтээрээ мөргөх бус ажил төрлийн байдал, цаг заваа харж байгаад мөргөлийн цагаа зохицуулах боломжтой байдаг юм байна. Уг мөргөлийг үйлдэхдээ Саудын Арабын ариун газар буюу Мэкка хотын зүг харж мөргөх ёстой болохоор монголчууд баруун урагш харж мөргөдөг ажээ. Исламын шашинд мөргөлөөс гадна хаж мөргөл, Рамадан сар, буяны өглөг зэрэг заавал үйлдэх учиртай зан үйлүүд бий. Хаж гэдэ г нь Саудын Арабын Макка хотод байх ариун газарт очиж мөргөх зан үйл бөгөөд мусульман хүн амьдралдаа заавал нэг удаа очиж мөргөх ёстой гэнэ. Үүнийг манай буддын шашинтнууд Утай, Гүмбэн орох эргэл мөргөл хийхтэй зүйрлэж болох юм. Гэхдээ гагцхүү өөрөө хөдөлмөрлөж олсон хөрөнгөөрөө л явах учиртай. Харин бусдаар ивээн тэт гүүлэх, өр зээл тавих, аав ээж, үр хүүхдийнхээ тусламжаар ч тийш зүглэхийг ээрлэдэ сонирхолтой. Ер нь бидэнд сонин хачин санагдах зүйл олон. Өглөг нь улсын татвар шиг зайлшгүй зүйл, жишээ нь дөчин мал тутмаас нэгийг, дөчин мянган төгрөг тутмаас нэг мянгыг ядууст өглөг болгон өргөдөг гэнэ. Гэхдээ 39 малтай бол өглөгийн албанаас чөлөөлөгдөнө. Ажилсаг имамууд айл өрхөөрөө яваад өглөгийн зүйлсийг цуглуулж ядууст тараадаг байна. Шарын шашны лам нар өөртөө аваад байдаггүй нь сайшаалтай санагдав. Дээрх хоёр зан үйл зөвхөн чинээлэг мусульманчуудад л хамаатай. Харин мөргөл болон Рамадан сар буюу мацаг барих зан үйлийг бүгд гүйцэлдүүлэх ёстой. Исламын ертөнц жилдээ нэг удаа Рамадан сар буюу их мацгийг бүтэн сарын турш гүйцэт гэдэ г. Нартай үед юм идэхгүй харин нар шингэсний дараа ах дүүсээ рээ цуглан идээ ундаа болцгоодог байна.
Имам буюу удирдагч Имам зөвхөн мөргөл удирдаад зогсохгүй тухайн мечет буюу сүмийн санхүү, аж ахуйн бүхий л үйл ажиллагааг удирддаг ажээ. Имам болох хүсэ лтэй хүүхдүүд хичээлийнхээ хажуугаар шашны дэг, ёс жаягт суралцаж болно. Дунд сургуулиа төгсөөд шашны дээд боловсрол эзэмших боломжтой. Одоогоор Монголд хоёр жил суралцаад дараагийн хоёр жилд нь өндөр хөгжилтэй исламын орнуудад очиж суралцдаг байна. Гэхдээ Монголд ирээд шалгалт өгсний дараа нэрийг нь Монголын мусульмануудын нийгэмлэгт явуулснаар имам болдог аж. Саяхан болтол бид казакууд балчир хөвгүүдийнхээ хөвчийг тасалдаг гэнэ хэмээн айж гэрэвшсэн байдлаар ярьдаг байлаа. Гэтэ л өдгөө Солонгосын эмнэлгээр хүүхдийнхээ хөвчийг таслуулаад зогсохгүй өөрсдийнхийгөө ч таслуулах сонирхолтой эрс олширчээ. Бэлгийн ариун цэврийн өндөр ач холбогдолтой энэ мэс ажилбар ганц Монгол гэлтгүй олон оронд дэлгэрчээ. Мусульманууд энэ зан үйлээ сэ рүү орсон намар цагт голчлон хийнэ. Аль нэг тав дахь өдрийг сонгон авах ба мусульманууд Баасан гаригийг мөргөл үйлддэг сайн өдөр хэмээн үздэг. Хөвүүдийн хөвчийг таслаад зогсохгүй балчир охидын хэлүүг огтолдог гэдэ г яриа байдаг. Гэвч энэ бол зөвхөн Хойд Африкийн ислам шашинтнуудын дунд тархсан шашны бус үндэстний шинж чанартай зан үйл ажээ. Халуун дулаан цаг уурт газрын хөвгүүд охидийн бэлгийн бойжилт эрт явагддаг тул хэт эрт хүүхэд төрүүлэх нь элбэг бөгөөд үүнтэй уялдан эртнээс ийм арга хэмжээ авдаг болсон байх.
Наурыз Наурыз гэдэг нь “шинэ өдөр” гэсэн перс гаралтай үг. Жил бүрийн гуравдугаар сарын 22 буюу өдөр шөнө тэнцдэг өдөр Наурызын баяр болох бөгөөд цаашдаа өдөр уртсаж, урин дулаан цаг ирснийг бэлгэдэ ж, идээ будаа болж, ахмад настандаа хүндэт гэл үзүүлдэг. Уг баяр эртний Персээс гаралтай, дөрвөн улирал бүхий нүүдэлчин мусульманууд тэмдэглэдэ г шашны бус зан үйлийн шинж чанартай баяр. Манай ерөнхийлөгч нар энэ баяраар казакийн алдартай хөвгүүдийг шагнаж урамшуулах, өөрийн биеэр болон цэнхэр дэлгэцээр мэндчилгээ дэвшүүлэх зэргээр бүхий л талаар дэмжиж ирсэн билээ. Уг баяраар Баян-Өлгий аймагт албан ёсны амралтын өдөр байдаг ба бусад газар ажиллаж амьдарч буй казак иргэд бас амрах эрхтэй байдаг гэнэ. Нэг бодлын биднээс олон баяртай, олон амардаг азтай ч улс шиг. Цагаан сар тэмдэглэдэ г шигээ монгол ахан дүүс маань ч бас Наурыз хийдэг болчихвол бас нэг амралтын өдөр нэмэгдээд ятайхан болно доо гэж хошигнох казак хүнтэй ч таарсан.
Казак залуус Казак нь зөвхөн казактайгаа суудаг гэх хардаж сэ рдсэн яриа бидний дунд явдаг ч одоогийн казак залуус харьцангуй чөлөөтэй амьдрахыг эрхэмлэдэ г болжээ. Монгол хүнтэй гэр бүл болсон залуус олон. Бас залуус өдөр бүр мөргөлгүй шашны тодорхой мэд лэг, амьдралын туршлагатай болсон хойноо мөргөлд оролцохыг эрмэлздэг болсон байна. Гэсэн хэдий ч тэд Куран судраа судалж, ахмад настнаа хүндэлж, долоон үеэ үр хүүхдүүддээ таниулж, өв уламжлалаа хадгалсаар байна. Казак хүнийг мөрөн дээрээ бүргэд суулгаж, домбор тоглож, тоорцог малгай, үндэстний дээлээрээ ангарсан өвгөд тодорхойлохоо больж орчин үеийн боловсролтой, соёлтой залуус түрэн гарч ирж байна. Хэдий гээр цөөхөн ч исламын шашин төдийгүй зан үйл, соёл уламжлалаа хадгалж, хамгаалж ирсэн казак иргэдий г бид еррористууд, буруу номтнууд, Монголоос салан тусгаарлах гэж байна гэж харах дэндүү тэнэглэл биз ээ. Өөрийгөө бусдаас дээгүүрт тавих нь хүн төрөлхтний угийн өвчин. Цаг хугацаа өнгөрөх хэрээр эрүүл ухаанд идэгдэж байгаа энэ эмгэгээр өвчилсөн казак байж л таараа. Бидэн дунд өчнөөнөөрөө л бий. Исламын ариун орон Мэккад хаж мөргөл йлдэхдээ ч Монгол төрийнхөө далбааг барьж явдаг казак түмэндээ Наурызын баярын мэнд хүргэе.
