Ширэн бээлийтнүүд “Олимп” баазыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Ширэн бээлийтнүүд “Олимп” баазыг зорилоо

Монголын олимпийн боксын шигшээ багийн тамирчин дасгалжуулагчид өнөөдөр Орхон аймаг дахь “Олимп” баазыг зорилоо. Ширэн бээлийтнүүд тэнд гурван долоо хоног гаруй хугацаанд байрлаж, нэгдсэн бэлтгэл хийх юм. Тэд энэ сарын сүүлээр Хятадын Гүйян хотноо болох “China Open” тэмцээн, залгуулаад Иорданы нийслэл Амманд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Боксчдын хувьд “China Open” тэмцээн тивийн аваргын өмнөх гол сорил байх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж