
болж буй Sony Open тэмцээний хагас шигшээд Японы Кей Нишикори шалгарлаа. Тэрээр
Лхагва гаригийн/03.26/ шөнө болсон тоглолтод тэмцээнд тавд эрэмбэлэгдсэн
Швейцарийн Рожер Федерерийг 3:6, 7:5, 6:4-ийн харьцаагаар буулган авснаар
шигшээд өрсөлдөх эрхийн төлөө шалгарлаа. Энэхүү тоглолт 2 цаг 9 минут үргэлжилжээ. Федерер эхний сетийг 6:3-аар өөрийн болгосон ч удаах сэтүүдэд ялагдал хүлээснээр тэмцээнийг орхилоо.Нишикори өнгөрсөн шөнө Их
Британы Энди Маррейг буулган
авсан Сербийн Новак Жоковичтой 1/2 шигшээд тоглох юм.
Кей Нишикори
гуравдугаар тойрогт 15-т эрэмбэтэй Беларусын Григор Деметров (7:6, 7:5), дөрөвдүгээр тойрогт дөрөвт эрэмбэлэгдсэн Испаний Дэвид Феррерийг (7:6, 2:6, 7:6)
буулган авснаар Федерерийн эсрэг гарч ирсэн.
Энэ жил 24 настай Кей Нишикори ATP чансааны 21-д бичигдэж буй бөгөөд Миамийн Мастерсийн хагас шигшээд шалгарснаар ATP Masters 1000 цуврал тэмцээний оргил амжилтаа үзүүлээд байна. Тэрээр 2014 он гарснаар оролцсон тэмцээнээсээ 284 мянган ам.долларын шагнал хүртээд байгаа бол нийт карьерийнхаа туршид 3.871.950 сая ам.долларын мөнгөн шагнал хүртээд байна.
2014
Sony Open Tennis
тэмцээний 1/4-д Испаний Рафаэль Надаль Канадын Милос Ронач, долоод эрэмбэлэгдсэн
Чехийн Томаш Бердых Украины Александр Долгополовтой оноолт таараад байгаа бөгөөд тэдний тоглолт өнөө шөнө болно.
Ч.БОЛ