Б.Мөнгөнтуул дахин хожигдов

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул дахин хожигдов

Ираны Машхад хотноо Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээний долдугаар өргийн тоглолтууд өчигдөр боллоо. Бямба гаригт Энэтхэгийн их мастер Каравади Иешад хожигдсоноор тэргүүн байраа алдсан Б.Мөнгөнтуул өчигдөр Хятадын шатарчин Тан Жунитэй хараар тоглож, хожигджээ. Ингэснээр тэрбээр долоон өргийн дараах байдлаар 4.5 оноотой тавдугаарт эрэмбэлэгдээд байна.

Азийн аварга шалгаруулах тэмцээн швейцарь системээр нийт есөн өрөг үргэлжлэх юм. Б.Мөнгөнтуул өнөөдөр найм дахь тоглолтоо Вьетнамын их мастер Фам ле тао Нгуентэй хийнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж