
Үзлэгт Баян-Өндөр сумын Шанд, Даваат, Уртын гол, Их залуу, Цагаанчулуут, Булаг, Баянбулаг, Говил, Баянцагаан, Зэст баг, Эрдэнэт үйлдвэр ХК-ны нутаг дэвсгэрт байгаа үерийн далан суваг шуудуунд үзлэг шалгалт хийлээ.
Шалгалтаар гэр хорооллын багуудын засаг дарга нартай уулзаж хэсгийн ахлагч нарыг байлцуулан баг тус бүрийн үерийн усны далан, суваг шуудууг биеээр явж шалган 46 иргэд хөдөлмөрчидтэй уулзан усны үерээс урьдчилан сэргийлэх өөрсдийн аюулгүй байдлыг хангаж байхыг сануулж ажиллаа.
Их залуу багийн баруун талын урд үзүүр 32 дугаар гудамжнаас хойш 14 дугаар гудамж хүртэлх айл өрхүүд, Их залуу баг Уртын голын 1-р гудамжнаас хойш 4 гудамж, Булган явдаг авто замын урд талын хэсгийн айл өрхүүд, Шанд баг 17 дугаар сургуулийн урд уулзвараас урагш 30 дугаар гудамж хүртэл айл өрхүүд, Булаг багийн 33,34 дүгээр гудамжны хэсэг айл өрхүүд шар усны үерт автагдах магадлалтай байна
Байгалийн болон инженерийн зориулалттай далан суваг, шуудууны судалгааг ЭНД дарж үзнэ үү.