Гаалийн албан татварын чөлөөлөлт хүчингүй болжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.27-нд нийтлэгдсэн

Гаалийн албан татварын чөлөөлөлт хүчингүй болжээ

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид бусад улсаас тоног төхөөрөмж оруулж ирсэн тохиолдолд гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлдөг байсан. Тэгвэл энэ оноос уг хөнгөлөлтийг үзүүлэхээ больжээ. Учир нь өнгөрсөн 2011 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсон. Тиймээс дээр дурдсан хөнгөлөлтийг өнгөрсөн оны 12-р сарын 31 хүртэл олгохоор хуульчилсан байна. Гэхдээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гааль, нэмэгдсэн өртгийн албан татвар төлснөөр улсад төлдөг татварын хэмжээ багасах юм.

Манай аймагт 160 гаруй өрхийн үйлдвэрлэл эрхлэгч байдаг бол Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэлтэй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нөхөрлөл, хоршоо, ААН 34 байдаг. Одоогоор төрөөс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлдөг хэвээрээ байгаа. Дээрх хөнгөлөлтийг эдлэхийн тулд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид Улсын бүртгэлийн хэлтсээс олгодог “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн гэрчилгээ”-гээ ашиглах ёстой.

Эх сурвалж: www.erdenet.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж