Аюулгүйн зөвлөл хуралдана

Хуучирсан мэдээ: 2014.03.27-нд нийтлэгдсэн

Аюулгүйн зөвлөл хуралдана

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр /III.27/ Хойд Солонгос дундын зайн тусгалын хоёр баллистик пуужин далай руу харвасан хэргээр хуралдахаар болжээ. Аюулгүйн зөвлөл АНУ-ын шаардлагын дагуу 20:30 минутанд Люксембургт хуралдахаар товлосон байна. Аюулгүйн зөвлөлийн 15 орны төлөөлөгчид Хойд Солонгосын асуудлыг хаалттай хаалганы цаана хэлэлцэх аж.

Хойд Солонгос өчигдөр /III.26/ “Rodong” ангилалын хоёр баллистик пуужин далай руу харвасан юм. Үүний дараа Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ким Мин-сук Пхеньян баллистик пуужин харвасан нь Аюулгүйн зөвлөлийн хоригийг зөрчиж, БНСУ болон олон улсад заналхийлсэн үйлдэл гэж мэдэгджээ. Өмнөд Солонгос нь Аюулгүйн зөвлөлд түр гишүүний байр суурь эзэлдэг юм.

Хойд Солонгос 2006 онд баллистик пуужин харваж, 2009 онд цөмийн туршилт хийсний дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Пхеньяний эсрэг хориг тавьсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж