
Эдвард Сноуден цахим тагнуулын тухай олон баримт ээлж дараалан дэлгээд буйтай холбогдуулан ОХУ-ын Засгийн газрын гишүүд өөрсдийн цахим аюулгүй байдалд ихээхэн анхаарах болсон байна. Тэд тагнах, турших үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй гэсэн таамаглал Apple компанийн бүтээгдэхүүн, тэр дундаа iPad-ыг хэрэглэхгүй байхаар болжээ.
Тэдний оронд нь Samsung-ын таблетуудыг албан хэрэгцээндээ хэрэглэхээр болсон байна. NSA буюу АНУ-ын Үндэсний аюулгүйн алба iOS үйлдлийн систем бүхий төхөөрөмжүүдээр дамжуулан мэдээлэлд нэвтэрч, тагнадаг тухай Эдвард Сноуден мэдээлсэн билээ. Харин үүнийг Apple компани эрс няцаагаад байгаа юм.
Т.БИЛГҮҮН