Аль Сисийн үед тайван байдал тогтохгүй

Хуучирсан мэдээ: 2014.03.27-нд нийтлэгдсэн

Аль Сисийн үед тайван байдал тогтохгүй

Абдель Фаттах аль-Сисийн удирдлага дор Египетэд тогтвортой аюулгүй байдал тогтохгүй гэж “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний лидер Ибрагим Мунир мэдэгдснийг  Agence France-Presse мэдээлэв.

Аль-Сиси ерөнхийлөгч болсон цагт, тогвортой байдал эсвэл аюулгүй байдал байхгүй болно гэж Мунир тус агентлагт ярихдаа хэлжээ.

Үүний өмнө Египетийн Батлан хамгаалахын сайд, фельдмаршал аль-Сиси өөрийн албан тушаалаасаа огцорч ерөнхийлөгчийн сонгуульд оролцох болсноо батлан мэдэгдсэн байлаа.

Фельдмаршал нь Египетийн хүн амын дунд ихээхэн дэмжлэгтэй бөгөөд ерөнхийлөгчийн сонгуульд ялах хамгийн том магадлалтай гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж