Jaguar-ийн хос хөдөлгүүрт супер хүлэг

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Jaguar-ийн хос хөдөлгүүрт супер хүлэг

Их Британийн автомашин үйлдвэрлэгч “Jaguar” компани хос хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх гэж байгаа тухайгаа тавдугаар сарын 6-ны өдөр албан ёсоор зарлалаа. Jaguar компани үйлдвэрлэх гэж буй холимог хөдөлгүүртэй C-X75 загварыг анх 2010 онд Парисын автомашины үзэсгэлэн дээр танилцуулж байсан бөгөөд уг гибрид машиныг цөөн тоогоор үйлдвэрлэх юм байна.

C-X75 загвар нь өнгөрсөн оны Парисын авто шоун дээр толилуулсан сор болсон загваруудын нэг байсан ба энэхүү хос хөдөлгүүрт хүлэг нь цагт 330 км хурдалж, гурван секундын дотор 100 км хүртэл хурд авах чадалтай ажээ. Jaguar компани шинэ загвараа 700,000 фунт стерлингээр худалдаалж эхлэхээр төлөвлөөд байгаа ба худалдан авах сонирхолтой байгаа хүмүүс тус компанийн вебсайтаар бүртгүүлж, захиалга өгөх боломжтой юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж