Солонгос дахь монголчууд бүртгэлд хамрагдав

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Солонгос дахь монголчууд бүртгэлд хамрагдав

Солонгос дахь монголчууд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж байна

Улс төрийн ууган хүчин  Монгол Ардын намаас  санаачлан зохион байгуулж байгаа  “Ард түмнээ сонсоё аян” үйл ажиллагааныхаа хүрээг тэлж  40 гаруй мянган  монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа  Солонгос улсад хүрсэнд тус улс дахь монголчууд баяртай байна. Төрдөө хэлэх үг  их байдаг ч түүний  нь тоож  сонсох эрхэм бараг олдоггүй.  Өнөөдөр энэ улсад дээд тал нь  10 гаруй жил ажиллаж,  амьдарсан   иргэн байхад  ирээд  хоёр  сар болж буй  хүмүүс ч  бий. Эдгээр хүмүүст  тулгамдаж байгаа асуудал олон.  Гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн визны асуудал, хараар ажиллаж буй иргэдийн эрх  зүйн асуудал. Эрүүл мэндийн даатгал, иргэдийн шинэчилсэн бүртгэл, халамжийн эрхээ эдлэх болон хувь хишиг хэрхэн хүртэх зэрэг тулгамдсан олон асуултанд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан УИХ, Засгийн газрын гишүүд,  холбогдох агентлагийн ажилтнууд хариулт өглөө.





Тус улсад монголчууд олноор төвлөрч амьдардаг Ыжонбу, Сөүл хотуудад зохион байгуулагдсан иргэдтэй хийсэн уулзалтын үеэр монгол иргэд  “Монгол Улсын төсвийн хөрөнгө 2007 онтой харьцуулахад арав гаруй дахин өссөн үзүүлэлттэй, уул уурхайн томоохон ордууд ашиглагдаж нэг хүнд ногдох ДНБ нэмэгдэж нэг үгээр хэлбэл Монгол Улсад эдийн засгийн хөгжлийн цоо шинэ үе ирсэн юм бол Монгол Улс гадаадад ажиллаж байгаа иргэдээ татаж, ажлын байраар хангаж өгөөч. Бид хүний нутагт   ажиллаж,  амьдрахыг  хүсэхгүй байна.  Эх орон руугаа,  гэр рүүгээ бүгд л яарч байна.  Нөгөө талаар   монголдоо очлоо гэхэд ажлын байр байхгүй. Төрөөс бид  ажил гуйхыг хүсэхгүй байгаа.  Харин жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж,  бидний хийж чаддаг болсон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг  нэг удаадаа гаалийн татваргүй оруулж,       олуулаа нийлж хамтран ажиллах боломжийг монголын төр  олгож өгөөч ээ” гэсэн хүсэлтийг тавьсан. Түүнчлэн  гадаадад ажиллах хүч илгээдэг тогтолцоогоо эргэн харах цаг болжээ.  Одоо бид эх орныхоо бүтээн байгуулалтын төлөө ажиллах цаг ирсэн гэдгийг маш сайн ухаарч  байна” гэж байсан юм. Монгол Улсын Засгийн газар саяхан гадаадад ажиллах хүч илгээх төвийг татан  буулгаж, төрийн мэдэлд  авсанд  иргэд  талархаж байна. Эзэнгүй юм шиг  явж,  хэнд хандахаа ойлгохгүй иргэд олон байдаг болохоор  Монгол Улс иргэнээ  гэсэн бодлого хэрэгжүүлж, иргэдээ хараар,  гэрээгээрээ ажиллаж байгаа  гэдгээр нь ялгалгүй   хандаж эхэлсэн нь таатай байгаагаа иргэд илэрхийлж байсан. Солонгост үргэлжилж байгаа “Ард түмнээ сонсъё” аяны үеэр  иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлыг өрнүүлж байгаа нь  цаг нар багатай ажилллаж, амьдардаг монгол иргэдэд тус дөхөм болж байна гэж иргэд ярьж байна.  Ерөнхий сайд Батболдын  БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр  энэ улсад ажиллаж,  амьдарч байгаа монголчуудаа иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах ажил эхэлсэн. Өнөөдөр ч энэ ажил  хийгдэж байна. Солонгост  сурч,  ажиллаж, амьдарч байгаа иргэдээс  өнөөдрийн байдлаар  5200 хүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан байна.  Иргэний шинэчилсэн бүртгэлд  хамрагдсанаар эх орны хувь хишиг хүртэх, Тавантолгойн орд газраас авах  хувьцаа нь баталгаажиж  иргэдийн хувь хишиг хүртэх эрх нээгдэж байгааг солонгост ажиллаж амьдарч байгаа иргэд сайтар ухамсарлаж байгаа. Тийм ч учраас солонгос дахь Монгол Улсын Элчин сайдын яам өдрийн ачааллаа даахгүйд хүрч байгаа аж. Өндөр ачаалалтай ажиллаад л өдөрт 150  орчим хүнийг шинэчилсэн бүртгэлд хамруулан бүртгэж байгааг Элчин сайд Д.Гэрэл уулзалтын үеэр монгол иргэдэд учирлаж байсан юм. Иргэний бүртгэлийн  ажилтнуудын хувьд “Ачаалал их байна” гэж хэлж байв.  Зөрчилтэй  монгол иргэд олон байгаа нь ажилд нь ихээхэн хүндрэл учруулж байгаа аж.
“Монголын улс төрийн  20 гаруй хүчнээс анх удаа  Монгол Ардын намын удирдлагууд  гадаадад байгаа иргэдээ  анхаарч, бидний үгийг дуулахаар зорин ирсэн нь сэтгэл их хөдөлгөлөө. Иргэнээ  ингэж дээдэлж байхад бид ч эх орныхоо төлөө ажиллах хүсэл тэмүүлэл, урам орж байна” гэж    БНСУ-ын   Сөүл хот  Ендонпу  дүүрэгт болсон уулзалтанд ирсэн  400 орчим  монголчууд талархал илэрхийллээ.  Уулзалтын үеэр иргэд Тавантолгойн хувьцааг гадаадад ажиллаж,  амьдарч байгаа иргэддээ  яаж  ноогдуулах юм.  Дэлхийн топ  50 их дээд сургуульд   БНСУ-ын  ямар их сургууль багтдаг  талаар  сонирхсон.  Бэлэнчлэх сэтгэлгээнээс монголчууд  ер нь салах ёстой.  Бид энд  мөнгөний үнэ цэнийг мэдрээд зогсохгүй,  эх орныхоо үнэ цэнийг юу юунаас илүү ухаардаг болсон.  Миний эх орон сайхан  болвол  бид ч баяртай явах  болно гэх хүмүүс ч олон байна.  МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд, УИХын гишүүд  солонгос улсад ажиллаж амьдарч байгаа 30 гаруй мянган монгол иргэдийн санаа бодлыг сонсч, нийгэм эдийн засгийн  байдлын талаар мэдээлэл иргэддээ өгч, сонирхсон асуултанд нь хариуллаа. Тус улсын хоёр том хотод өрнөсөн уулзалтыг солонгосын MGL радиогоор солонгосын бүх хотод ажиллаж, амьдарч байгаа иргэд шууд дамжуулан сонсч, асуулт хариултанд оролцсон юм. Уулзалтын төсгөлд МАН-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хэлэхдээ  “Эх орон хаанаас эхэлдэг вэ?.  Яг үнэндээ энд сууж байгаа та бүхнээс , шулуухан хэлхэд таниас эх орон эхэлдэг. Тиймээс нэрээ хичээж, бие биендээ тусалж, ядарсан нэгнээ дэмжиж, задарсан нэгнээ хазаарлаж явах хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж