
Чехийн парламентын депутатуудын танхим Оросын эсрэг авах эдийн засгийн хориг арга хэмжээг дэмжээгүй тухай тус улсын “ЧТК” агентлаг мэдээлэв. «Депутатуудын танхим нь ЕХ-ны хүрээнд Оросын эсрэг авах эдийн засгийн хориг арга хэмжээг Засгийн газарт даалгасан шийдвэрийг нь дэмжсэнгүй” хэмээн мэдээнд өгүүлжээ. Мөн Чехийн армийн санхүүжилтийг нэмэгдүүлэх арга хэмжээг ч тэд дэмжсэнгүй. Одоо бол Батлан хамгаалахын зардал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 1,1 хувьтай тэнцэж байгаа. Түүнийг энэ жилд 1,3 хувь хүртэл өсгөх, 2017 онд ДНБ-ний 2 хувьтай тэнцэхээр төлөвлөсөн юм.
АНУ ба Европын холбоо нь тус тусдаа Оросын эсрэг хориг арга хэмжээ авч, улстөрчид ба зарим бизнесменүүдэд визийн хязгаарлалт тавьсан билээ. Европын холбоонд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах талаар хэдэн долоо хоногийн турш ярьж байгаа ч шийдвэр гаргаж чадаагүй.
G7 форматын орнууд, хэрэв Украиныг тойрсон хэрэг явдал хурцатвал Оросын эсрэг эдийн засгийнх нь зарим салбарт хориг арга хэмжээ авахаар сануулсан байгаа. Оросын ГХЯ өмнө мэдэгдэхдээ Оростой хоригийн хэлээр ярих нь бүтэмжгүйг хэлсэн байв. Ерөнхийлөгч В.Путин хоригийн хохирол тал талдаа адилхан болно гэдгийг сануулсан байгаа.