Өргөдлийг энэ сарын 15-н хүртэл хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Өргөдлийг энэ сарын 15-н хүртэл хүлээн авна

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дууссан ч хичээл нэмэх,  алдаатай мэдээллээ засах шаардлагатай сурагчдын өргөдлийг  энэ сарын 15-ны дотор хүлээн авч шийдвэрлэх боломжтой аж. Боловсролын үнэлгээний төв болон аймаг нийслэлийн боловсролын газарт өргөдлөө өгөх бөгөөд энэ сарын 15-ны дотор элсэлтийн талаарх  бүх мэдээлэлдээ тулгалт хийж, баталгаажуулах юм байна. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад 39010 шалгуулагч бүртгүүлсэн.  Сурагчдыг  www.eec.mn-ээр  бүртгүүлсэн мэдээллээ дахин хянахыг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж