
Тус аймгийн Цэнхэрмандал сум цас ихтэй өвөлжиж хавартай золгосон ч өнөө хэр цас ханзраагүй байна. УИХ-ын намрын чуулганаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг баталсан нь тус суманд хэрэгжээд эхэлжээ. Тухайлбал, элс хайрганы каръеруудаа эзэнтэй болгосон байна. Тус суманд уул уурхайн 23 лиценз байдгаас 4 нь цуцлагдаж, согтууруулах ундаа худалддаг 20 цэг байдгийн 2-ынх нь эрхийг цуцалсан байна. Мөн ойн баялагтай нутаг болохоор ойн анги байгуулж ойд цэвэрлэгээ хийн, нэлээд ашиг орлого олсон гэнэ.
Цэнхэр мандал суманд тулгамдаж байгаа асуудал нь 2015 онд сум байгуулагдсаны 90 жилийн ой болно, цэцэрлэгийн барилга муудсан, сургуулийн дотуур байр, эмнэлгийн барилгад их засвар хийх, Тамгын газрын дутуу барилгаа гүйцээх шаардлагатай байгааг тойргоос сонгогдсон гишүүндээ дуулгасан.
Түүнчлэн Сумын Засаг дарга Л.Баатар суманд бэлчээрийн даац хэтэрч байгааг дуулгаад Газрын тухай багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлах хүрээнд бэлчээрийн асуудлыг нэг талд шийдэж, өвөлжөө, хаваржааг нэг талд нь шийдэх шаардлага бийг энэ үеэр онцоллоо.