Хөдөлмөрийн өдөрт 175 мянган хүн оролцжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн өдөрт 175 мянган хүн оролцжээ

“Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр”-ийг энэ сарын 7-ны өдөр зохион байгуулсан. Энэ өдөр орон нутагт 3220 аж ахуйн нэгж байгууллагын 120 мянган хүн 495,2 сая төгрөгийн, Улаанбаатар хотод 1299 байгууллагын 55 мянга хүн 385,4 сая төгрөгийн, улсын хэмжээнд нийт 4519 байгууллагын 175 мянга 604 хүн 880,7 сая төгрөгийн цэцэрлэгжүүлэлт, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгээний ажил хийж гүйцэтгэжээ. “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр”-ийн хүрээнд үндэсний хэмжээнд зохион байгуулах ажлын чиглэлийг гаргаж, холбогдох төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Нийслэл хотод тус өдөр өөрсдийн амьдарч буй орчин тойрноо цэвэрлэх, тохижуулах, мод тарих зэрэг ажлуудыг иргэд аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд хийсэн. Харин орон нутагт зам, даваа засах, аймаг, сум хоорондын замын тэмдэглээг сайжруулах, хөдөө орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагын хаягжилтыг сайжруулах,  орчин тойрноо тохижуулах зэрэг ажлуудыг хийжээ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж