
Японы мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын Хару башёд 14 давж түрүүлсэн Монголын озэки Какурюү М.Анандад ёкозуна цолыг нь албан ёсоор олголоо. Японы мэргэжлийн сумо бөхийн холбоо хоёр төлөөлөгчөө Какурюү М.Анандын барилддаг Изүцү дэвжээнд илгээн, ёкозуна цол олгож буйг албан ёсоор мэдэгдсэн байна. “Надад тусалж дэмжиж байсан бүх хүнд талархлаа илэрхийлье. Бэлтгэл сургуулилтаа сайн базааж, улам хичээн барилдах болно” гэж цол олгох мэдээг дуулгах үеэр Какурюү М.Ананд хэлжээ.
Какурюү М.Ананд мэргэжлийн сумо бөхийн 71 дэх, гадаадаас төрж буй зургаа дахь, харин Монголын дөрөв дэх ёкозуна болж байна. Түүнчлэн 2001 оны үеийн Таканохана, Акэбоно, Мусашимару нараас хойш мэргэжлийн сумогийн дэвжээнд анх удаа гурван ёкозуна зэрэг барилдах болж байгаа юм.
Б.БИЛЭГ