
Т.Дэлгэрмөрөнтэй холбоотой нэмэлт мэдээлэл хүргэхэд, тэрбээр тэнгэрлэг Монголын хийморилог эрчүүддээ зориулж “Хийморь” хэмээх цомог туурвижээ. “Хийморь” цомогт Монголын шилдэг гэгдэх уран бүтээлчид болох Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Чулуунбат, морин хуурч, Ардын жүжигчин Ч.Батсайхан, “Титэм” хамтлагийн гоцлол дуучин Л.Тайванбат, “Хурд” хамтлагийн гоцлол гитарчин Д.Отгонбаяр, “Никитон” хамтлагийн хөгжимчин Г.Буян-Өлзий, “Шөнийн галт тэрэг” хамтлагийн хөгжимчин М.Одхүү нар хамтран ажилласан гэнэ.
Э.ТЭКҮ