Хойд Солонгос баллистик пуужин харважээ

Хуучирсан мэдээ: 2014.03.26-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос баллистик пуужин харважээ

Хойд Солонгос өчигдөр /III.25/ дундын зайн тусгалын хоёр баллистик пуужин далай руу харважээ. Энэ нь Гаагт болж өндөрлөсөн Цөмийн аюулгүй байдлын чуулганы хүрээнд АНУ, Япон, Өмнөд Солонгос улсын төрийн тэргүүнүүд Хойд Солонгосын асуудлаар хуралдсанаас хойш нэг цагийн дараа болсон аж. Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайдын мэдээлснээр Хойд Солонгос Пхеньяны хойд хэсгийн нутгаас “Nodong” ангиллын хоёр пуужин далай руу харвасан байна. Пуужин зүүн эргээс 650 км зайтай далайд унажээ.

Хойд Солонгос 2009 оноос хойш ашиглаж буй “Nodong” пуужин нь 1000 гаруй км замыг туулах чадвартай аж. Энэ нь Японы газар нутагт хүрч чадна гэсэн үг юм. Энэ төрлийн пуужин Хойд Солонгост 300 орчим байга хэмээн цөмийн шинжээчид дүгнэдэг байна.

Хойд Солонгос зөвхөн энэ гуравдугаар сард богино тусгалын 50 гаруй пуужин харваад буй юм. Пхеньяны удаа дараагийн энэ үйлдэл нь БНСУ болон түүний холбоотнуудад хандсан сүрдүүлэг гэгддэг билээ.

 
Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж