Уран гулгалтын ДАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.03.26-нд нийтлэгдсэн

Уран гулгалтын ДАШТ эхэллээ

Сочийн олимпийн аварга Юзури Ханю.

Уран гулгалтын 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр(03.26) Японы Сайтама хотноо эхэллээ.

Уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын болон бүжгийн хосын төрөлд аваргуудыг тодруулах юм.  Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр хосын богино, маргааш чөлөөт үзүүлбэрт болж, медальтнууд тодорно. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэг онцлог нь богино болон чөлөөт үзүүлбэр тусдаа медаль хүртдэгээрээ онцлогтой.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд олимпийн аварга Японы Юзури Ханю тэргүүтэй 32 тамирчин өнөөдөр богино үзүүлбэрээ үзүүлнэ. Харин чөлөөт үзүүлбэр баасан гаригт /03.28/ болох юм.

Сочийн олимпийн дараа БНСУ-ын Ким Юна зодог тайлсан бол олимпийн отгон аварга ОХУ-ын Аделина Сотникова энэ жилийн дэлхийн аваргад өрсөлдөхгүй. Тиймээс эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл нилээдгүй олны анхаарлын төвд байна. Японы нэрт уран гулгагч Мао Асада болон Сочийн наадмаас хүрэл медаль хүртсэн Италийн Каролина Костнер, олимпийн багийн алтан медальт ОХУ-ын залуу уран гулгагч Юлия Липнецка нарын шилдэг уран гулгагчид өрсөлдөж буй. Эмэгтэйчүүдийн богино үзүүлбэр маргааш эхлэх бол чөлөөт үзүүлбэр бямба гаригт/03.29/ болсноор медальтнууд тодорно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж