Тимошенко: Шуфричтэй ярьсан нь үнэн

Хуучирсан мэдээ: 2014.03.26-нд нийтлэгдсэн

Тимошенко: Шуфричтэй ярьсан нь үнэн

Украины экс-ерөнхий сайд Юлия Тимошенко тус орны Үндэсний аюулгүй байдал, батлан хамаалахын зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч асан Нестор Шуфричтай утсаар ярьснаа хүлээн зөвшөөрөв. “Ярьсан нь үнэн. Харин Украин дахь найман сая оросуудын тухай яриа бол эвлүүлэг. Үнэн хэрэгтээ би Украины оросууд нь украинчууд гэсэн юм. Холбооны аюулгүй албанд мэнд хүргэе. Бүдүүлэг хараал хэлснийг минь өршөөнө биз” хэмээн Тимошенко твиттертээ бичжээ.

Украинд үлдсэн оросуудыг яах вэ гэсэн асуултад хариулахдаа “Гамбир аа гэж, тэднийг атомын зэвсгээр буудах хэрэгтэй” гэсэн байснаа Тимошенко зөвтгөсөн бололтой. Гэхдээ бичлэгийнх нь бусад эвлүүлгийн талаар тэр дурдсангүй.

Тухайлбал, тэрээр “Энэ Оросоос шатсан газар үлдээлгүй болтол нь би дэлхийг босгоно”, “Зэвсэг барин босч, муусайн гамбируудыг будаа болгохоор  хөдлөх хэрэгтэй” гэсэн утгатай үг хэлснээ харин тэр үгүйсгэсэнгүй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж