
Цагдаагийн мэдээлснээр “Turner Studio”-д ажилладаг, 44 настай Роберт Уильямс гэгч студид “Inside the NBA” нэвтрүүлгийн бичлэг хийж байх үедээ шөнө дунд түүнийг цохиж унагасан гэж мэдүүлсэн байна. Роберт “2013 оны тавдугаар сарын 9-ний 00:30 цагийн үед Turner Studio-д ажлаа хийж байх үед Шакил О’Нил өрөөнөөс гүйж гарч ирээд намайг цохиж унагаад, дээрээс дарж, нуруу, хүзүүг минь гэмтээсэн” гэж мэдүүлжээ. Тэрбээр хэрэг гарсан өдрөөс хойш хоёр сарын хугацаанд эмчилгээ хийлгэж байгаад долдугаар сарын 2-нд цагдаад гомдол гаргасан гэнэ.
Харин Шакийн өмгөөлөгч энэ бүхнийг эрс үгүйсгэсэн байна.
Т.МАША