Хуучирсан мэдээ: 2014.03.25-нд нийтлэгдсэн

Бурханд барих бэлэг

Фото: Jung Yeon-Je / AFP / East News

2014.03.21. Сөүлийн нэгэн хийдийн ойролцоо гэрлийн чимэглэл хийж буй ажилчин.

Энэ жилийн тавдугаар сарын 6-нд тэмдэглэх Будда бурханы ойд солонгосчууд эртнээс бэлтгэж эхлэв. Өмнөд Солонгост буддизм нь үндсэн шашны нэг бөгөөд сүсэгтнүүдийн тоо хэдэн саяар хэмжигдэнэ. 

Буддагийн төрсөн өдрөөр Өмнөд Солонгосын нийслэлд  Бадамлянхуа  цэцгэн дэнлүүний наадмыг жил бүр зохион байгуулдаг. Бадамлянхуа нь буддизмд цэвэр ариуны бэлгэдэл болдог. Намгийн булингартай усанд ургах цэцэг төгс цэвэрээр төрдөг гэж үзнэ. Дэнлүү нь сэтгэл, ертөнцийг гийгүүлдэг Бурхан багшийн амьдрал, үйлсийг сануулдаг гэх. Мөн урт нас, элбэг дэлбэг амьдралын бэлгэдэл болдог ажээ.

Буддистуудын баяр гурван хоног үргэлжилдэг ч баярын бэлтгэлийг эртнээс хийдэг.  Бэлгэдэл нь заавал лянхуа байх албагүй ч хамгийн том дэнлүүг хотын төв талбайд байрлуулдаг ажээ.

Наадмын бас нэгэн үзүүштэй зүйл бол дэнлүүний парад юм. Хүмүүс уламжлалт үндэсний хувцастайгаа  дэнлүүгээр дүүрсэн гудамж, талбайд гар,ч дуулж хөгжин Чонно гудамжаар жагсаал хийнэ. Мөн сүсэгтнүүд бурхны төрсөн өдрөөр сүм хийдэд очихоо мартахгүй. Тэд бурханд тахил өгөн өргөл тараадаг.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж