
Орхон аймагт орон даяар зохион байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын тооллого хугацаандаа дууслаа. Тус тооллогоор 1700 гаруй аж ахуйн нэгж тооллогод хамрагдсан талаар тус аймгийн Статистикийн хэлтсийн дарга Д.Эрдэнэчимэг мэдээллээ. Тэрээр “Аймгийн хэмжээнд аж ахуйн нэгжийн тооллогод 2000 гаруй аж ахуйн нэгж хамрагдах ёстой гэсэн урьдчилсан судалгаа гаргаад байсан ч 1700 гаруй нь тоолууллаа. Тооллогын комисс энэ сайн ажиллаж, албан тасалгаа, ажлын байр нь тогтвортой газруудыг хамруулах ажилд санаачлагатай хамруулсан” гэв.