
Уг тогтоолоор Ховд аймгийн “Монгол мал” дэд хөтөлбөрийг батлав. Дэд хөтөлбөрийн эхний үе шат нь 2011-2015 онуудад хэрэгжих юм. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах талаар төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгж, иргэд, төрийн бус байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж, шаардагдах хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг жил бүрийн орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрт тусгаж санхүүжүүлэхээр болсон байна. “Монгол мал” дэд хөтөлбөрийн биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж байх аж.