БНХАУ-тай хамтарсан зөвлөл байгуулна

Хуучирсан мэдээ: 2014.03.25-нд нийтлэгдсэн

БНХАУ-тай хамтарсан зөвлөл байгуулна

БНХАУ-тай эдийн засаг, бизнесийн салбарт хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийг Улаанбаатар хотноо байгуулахаар болсон талаар Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдээллээ. Тодруулбал, төрийн аливаа байгууллагаас ангид, хувийн, биеэ даасан статустай байх уг зөвлөл Монгол, Хятад хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас эдийн засаг, бизнесийн чиглэлээр гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажээ. Зөвлөлийн гишүүдийг дөрөвдүгээр сард шалгаруулах бөгөөд зөвлөл ажиллаж эхэлснээр БНХАУ-ын зах зээлд Монголын бизнес эрхлэгчдийн эзлэх орон зайг нэмэгдүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, хоёр орны байгууллагуудыг түнш болоход нь дэмжлэг үзүүлэх юм байна. 

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж