Хөрөнгө оруулалтын газар Бизнесийн зөвлөлтэй хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2014.03.25-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтын газар Бизнесийн зөвлөлтэй хамтран ажиллана

УИХ-аас өнгөрсөн онд Хөрөнгө
оруулалтын тухай хуулийг баталсантай холбогдуулан Засгийн газрын
хэрэгжүүлэгч агентлаг – Хөрөнгө оруулалтын газар шинээр байгуулагдан
ажлаа эхлүүлсэн юм. Энэ хугацаанд тус газар нь хөрөнгө оруулалтын
бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтын орчныг
сурталчлах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах,
холбогдох мэдээлэл судалгаа гаргах, төр болон хувийн хэвшлийн хоорондын
хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд олон талын арга хэмжээг авч ажиллаж
байгаа аж. Энэ хүрээнд өчигдөр Хөрөнгө оруулалтын газрын дарга
С.Жавхланбаатар Монголын бизнес зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг
байгуулж, гарын үсэг зурсан байна.

Хоёр тал тус санамж бичгийг
байгуулснаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг
сурталчлах, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд
тулгарсан асуудал, гомдлыг шийдвэрлэхэд оролцоход хамтран ажиллах аж.
Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 
олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах төсөл хөтөлбөрүүд
хэрэгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, хөрөнгө оруулалтыг дэмжих
чиглэлээр бизнес эрхлэгчдэд зориулсан форум, үзэсгэлэн яармаг, сургалт
семинарыг зохион байгуулахад хамтрах юм байна.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж