“NOKIA” C6, C3, E5 загварын гар утсаа танилцуулав | News.MN

“NOKIA” C6, C3, E5 загварын гар утсаа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

“NOKIA” C6, C3, E5 загварын гар утсаа танилцуулав

Дэлхийн гар утасны зах зээлд ноёрхогч Финляндын “Nokia” корпораци QWERTY товчлууртай цоо шинэ загваруудаа танилцууллаа. Nokia C6, Nokia C3 болон Nokia E5 загварын гар утаснууд нь дундаж үзүүлэлттэй боловч гулгадаг QWERTY товчлууртай, холболт сайтай утаснууд болжээ.

Nokia C6
Хажуу тал руугаа гулгадаг Nokia C6 маркийн гар утас нь Symbian S60 үйлдлийн системтэй, GSM системийн, 3G сүлжээг дэмжиж ажиллах төхөөрөмж юм. 3.2 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй уг гар утас нь Wi-Fi, USB, Bluetooth холболттойн дээр өөр дээрээ суурилсан GPS системтэй ажээ. Түүнчлэн LED гэрэл бүхий 5.0 мегапиксель камертай бөгөөд зургадугаар сарын сүүлчээр 220 еврогийн үнээр худалдаалагдаж эхлэх гэнэ.

Nokia E5
Хавтгай загвартай Nokia E5 буюу Nokia Mystic нь GSM системтэй, Symbian үйлдлийн системтэй юм. Дээрхийн адил LED гэрэл бүхий 5.0 мегапиксель камертай, Wi-Fi, Bluetooth, USB холболттойн дээр мемори картны оролттой. Nokia E5 гар утас 2010 оны гуравдугаар улиралд 180 еврогийн үнээр худалдаанд гарна

Nokia C3
“Nokia” компанийн танилцуулсан гурав дахь загвар нь Nokia C3 юм. 3G сүлжээнд ажиллахгүй боловч боломжийн үзүүлэлттэй, үнийн хувьд ч харьцангуй уян хатан энэхүү гар утас нь 2.4 инчийн QVGA дэлгэцтэй, QWERTY товчлууртай, Wi-Fi холболттой бөгөөд Symbian S40 үйлдлийн системтэй. 2010 оны хоёрдугаар улирлаас эхлэн хөх саарал, алтлаг цагаан болон ягаан өнгөний сонголттой гарах Nokia C3-ын үнэ 90 евро байх гэнэ.
С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

c3 hereglegch 2010-04-15 182.160.43.173

uniteliin dugaaraar wi-fi aar holbogdoj net orj bolhuu ?

Avatar

Зочин 2010-04-15 202.179.20.243

LaCie kompanii 6000GB hemjeetei 4big Quadra 4TB super hard zarna 88664040

Avatar

bi 2010-04-15 202.179.11.194

baidag l hog l bna shu de

Avatar

Mgl 2010-04-15 202.179.20.251

Avah yumsan manaid hedeer ireh bol

Avatar

www.amarxan.com 2010-04-15 202.131.225.20

амархан сурна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж