Эдийн засгийн чуулган үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.25-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн чуулган үргэлжилнэ

Монгол Улсын Засгийн газрын ивээл дор тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй эдийн засгийн чуулган өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Энэ өдрийн чуулганыг УИХ-ын дарга З.Энхболд нээх аж. Улмаар нэгдсэн хуралдаан Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт сэдвийн дор үргэлжлэх юм байна. Дараа нь салбар хуралдаанууд болно. Энэхүү хуралдааны дэлгэрэнгүй мэдээллийг дараах хуваариас сонирхоно уу.

9:00 – 9:20                 Нээлтийн үг: Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд
9:30 – 11:00                Нэгдсэн хуралдаан: МУ-ын хөгжлийн бодлого, төлөвлөлт
11:00 – 11:30              Цайны завсарлага
11:30 – 13:00              Салбар хуралдаан

Их танхим: Уул уурхайн эрхзүйн орчин ба баялаг бүтээгчид

А танхим: Компанийн засаглал
Б танхим: Мэдлэгийн эдийн засаг
В танхим: Хөдөлмөр эрхлэлтийн шинэ хэлбэр
Г танхим: Яагаад агаарын тээвэр?

13:00– 14:00               Үдийн зоог
14:00– 15:30               Салбар хуралдаан:

Их танхим: Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба бизнес

А танхим: Санхүүгийн салбарын бодлого – эдийн засгийн өсөлтийн хурдасгуур
Б танхим: 21-р зууны монголчуудын үнэт/эрхэм зүйлс
В танхим: Бүтээгдэхүүн хөгжүүлэлт
Г танхим: Иргэн ба нийслэл

15:30 – 16:00              Цайны завсарлага
16:00 – 17:30              Салбар хуралдаан

Их танхим: Стандартуудыг жигдлэх

А танхим: Кластер: Хамтдаа нэмүү үнэ цэнийг бүтээх нь
Б танхим: Ирээдүйн өв – Баялгийн сан
В танхим: Шийдэл нь инноваци
Г танхим: Ухаалаг хот – бидний ирээдүй

18:00 – 18:30            Хэвлэлийн бага хурал

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж