“Бидний эцэг өвгөд чадсан юм, та ч бас чадах ёстой” хэмээсэн уриалга ялалтын баярыг тохиолдуулан Москва хотоор нэг цууриатах болов. Энэ нь ганц зүсэм талх, ширхэг ёотон, аяга усаар өл залган амьдрахыг хэлж байгаа юм. Хотын захиргааны шийдвэрээр энэ уриалгыг явуулж байгаа гэнэ. “Өвөг дээдэс маань энэ тарчиг амьдралаар амьдарч байхдаа байлдаж явсан. Харин бид яагаад тэдний зовлонг амсах ёстой юм” хэмээн эсэргүүцэх хүн зөндөө байна.
Гэтэл үүнийг ёжлон, гуйвуулан тайлбарлах хүн ч байгаа юм. “Сонгуулийн дараа бид тэр амьдралыг жинхнээр нь туулна даа” гэж блогчид бичиж байгаа бол дээрх уриалгыг зарим мэдээллийн хэрэгсэл тус улсын эдийн засгийн хямрал, маш бага тэтгэвэр, үнийн өсөлттэй холбон тайлбарлав.