
Хэвлэлийн эрх чөлөөний өдөр Завхан аймгийн Засаг дарга аймагт ажиллаж буй хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр сэтгүүлчид хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдэж өгөхийг хүсч аймаг орон нутагт болж байгаа үйл явдлуудын талаар болон Засаг даргын тамгын газраас авч хэрэгжүүлж байгаа олон ажлуудын талаар сонсож энэ жил хийгдэх гэж байгаа томоохон бүтээн байгуулалтын талаар тодрууллаа.
Мөн үеэр хэвлэл мэдээллийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа сэтгүүлчдийг шагнаж урамшуулав.
Аймгийн хүндэт тэмдэгээр «Шинэ Завхан» телевизийн зураглаач, ахмад сэтгүүлч Г.Ганбат энгэрээ мялаасан бол тэргүүний залуу алтан медалиар Шинэ Завхан телевизийн дарга Г.Алтангэрэл, сэтгүүлч Н.Норжмаа, залуучуудын хөдөлмөрийн алдар медалиар «Этүгэн» телевизийн дарга Ё.Загдсүрэн, «Завхан» сонины эрхлэгч Б.Мягмарсүрэн нар тус тус шагнаж урамшуулсан байна.