Анодын Л.Уламбаярыг хорих хүсэлт тавьжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Анодын Л.Уламбаярыг хорих хүсэлт тавьжээ

Анод банкны  ТУЗ-ын гишүүн Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр нарыг банкны хууль тогтоомж зөрчин, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг сонгуульд зарцуулсан гэх хэрэгтэй  нь холбогдуулан өнгөрөгч долоо хоногт саатуулсан бол уг хэрэгт яллагдагчаар татагдсан тус банкны захирал  Л.Уламбаярыг ч  цагдах хорих хүсэлтийг хохирогчдийн зүгээс саяхан Улсын мөрдөн байцаах газар /УМБГ/-т тавьжээ. Он дамжин шалгагдаж буй 1200 хохирогчтой уг хэрэгт одоогоор УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст  нэмэлт ажиллагаа хийж буй бөгөөд энэ долоо хоногт прокурорын хяналтад шилжүүлэх гэнэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж