Үнсэлцэхээсээ өмнө алим идээрэй

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Үнсэлцэхээсээ өмнө алим идээрэй

Кимчи, сармис, халуун ногоотой хоол иддэг солонгосчуудын хувьд амнаас нь хоолны хурц үнэр салахгүй зовлон байдаг. Хайртай хүнтэйгээ хамт байх романтик мөчийг энэ муухай үнэр баллаж орхидог гэмтэй. Харин саяхнаас судлаачид залууст алим идэхийг зөвлөх болов. Алим шүдний завсар орсон хоолны үлдэгдлийг цэвэрлэхээс гадна эвгүй үнэрийг маш хурдан дардаг гэнэ.


Ялангуяа халаас, гар цүнхэндээ авч явахад төвөггүй жижиг хэмжээтэй, давжаа алимыг аль болох ихээр худалдаанд гаргах тухай төлөвлөж байна. Тус улсын Орон нутгийн Хөгжлийн Захиргаанаас энэ талаар төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм. Гэхдээ чухал үед цүнхнээс гэнэт алим өнхрөн унавал романтик уулзалт бүтэлгүйтэж мэднэ шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж