Жуулчны баазуудын үйл ажиллагаа эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Жуулчны баазуудын үйл ажиллагаа эхэлжээ

Архангай аймгийн жуулчны баазууд энэ сарын хоёрноос жуулчдаа хүлээн авч эхэлсэн байна. Тухайлбал,  Цэцэрлэг хот орчмын жуулчны баазууд, Цэнхэрийн халуун рашааныг түшиглэн Цэнхэр жигүүр, Шивээт манхан, Алтан нутаг, Дуут хэмээх жуулчны баазууд олон жил үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Эдгээр жуулчны баазууд нь хрэглээнийхээ хүнсний ногоог тарьж ургуулахаас гадна жимс, жимсгэнийн мод олноор тарьж ургуулжээ.  Архангай аймаг нь монгол орноор аялагчдын замын солбилцол төдийгүй домогт болон үзэсгэлэнт байгалиараа гадна дотны жуулчдын анхаарлыг зүй ёсоор татдаг гэж хэлж болох юм.

Г.Алдараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж