
Цөмийн аюулгүй байдлын чуулга уулзалт хоёр өдөр үргэлжлэх юм. Уулзалтын үеэр яаралтай авч хэлэлцэх өөр нэг чухал сэдэв нь Украины хямралыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх аж. Энэ чуулганд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнээс татгалзсан Хойд Солонгос, Иран улс оролцоогүй байна.
Энэ онд гурав дахь удаагаа зохиогдож буй Цөмийн аюулгүй байдлын чуулга уулзалтыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2009 онд албан үүргээ хүлээж авсны дараагаар санаачлан үүсгэн байгуулсан аж.
Б.АНХТУЯА