“Тэнгэрийн сүм-Эх орон” тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн

“Тэнгэрийн сүм-Эх орон” тоглолт болно

Хэвлэлийн хүрээлэнгийн хурлын танхимд МЗЭ-ийн гишүүн, шилдэг бүтээлийн "Алтан өд" шагналт яруу найрагч Ганболдын Баярын "Тэнгэрийн сүм-Эх орон" тайлан тоглолтын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд яруу найрагч Г.Баяр болон "Болор цом"-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, шүүмж судлаач, зохиолч П.Батхуяг, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч В.Нэргүй, "Яруу сэтгэгч" ТББ-ын тэргүүн Ж.Лувсандорж, Залуу зохиолчдын нэгдлийн тэргүүн, яруу найрагч Н.Минжинсайхан, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч М.Наранболд, зураач, яруу найрагч Г.Мөнхбаатар нар оролцов.

Түүний "Тэнгэрийн сүм-Эх орон" тоглолт гуравдугаар сарын 31-нд “UB palace”-ын концертын их танхимд болох юм байна. Тоглолтыг “Яруу сэтгэгч” ТББ санаачлан зохион байгуулж, Монголын залуу зохиолчдын нэгдэл зэрэг байгууллагууд хамтран ажиллажээ.

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж