
Түүнчлэн Украины Гадаад хэргийн сайд Андрей Дещица Кремль, Киевийн хооронд дайны аюул нэмэгдсээр байгааг анхааруулсан байна. Мөн тэрээр “ОХУ-ын эрх баригчид Украины Засгийн газартай төдийгүй барууныхантай яриа хэлцэл хийхийг хүсэхгүй байгаад асуудал байна” хэмээн мэдэгджээ. Харин ОХУ-ын зүгээс Украины зүүн хэсэгт байршуулсан цэргийн хүч нь олон улсын гэрээ хэлцлийн хүрээнд буйг мэдэгджээ. Кремлийн эрх баригчид Крым Украинаас салж ОХУ-д нэгдэхээр тэмцэж эхэлсэнтэй зэрэгцэн хойгт өөрийн цэргийн хүчээ хүчирхэгжүүлсэн билээ. Түүнчлэн АНУ-ын зүгээс ч Украинд цэргээ илгээхээр шийдвэрлээд байгаа юм.
Үүний зэрэгцээ Украинаас татсан цахилгааны шугамыг тасалснаас өчигдөр /III.23/ Крымын хойгт гэрэл, цахилгаан тасарсан байна. Крымын хойг нь цахилгаанаас гадна хоол хүнс, ундны усныхаа хэрэгцээний ихэнхи хувийг Украины эх газраас залгуулдаг аж.