Д.Ангараг “Hollywood”-д “ажиллана”

Хуучирсан мэдээ: 2014.03.24-нд нийтлэгдсэн

Д.Ангараг “Hollywood”-д “ажиллана”

“Дэв”, “Бодлын хулгайч”, “Миний хөрш чөтгөр”, “Ану хатан” зэрэг уран бүтээлээр нь түүнийг кино сонирхогчид андахгүй биз ээ. Зураглаач Д.Ангараг гуравдугаар сарын эхээр болсон Америкийн кино академийн 86 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд оролцох урилгыг “Америкийн кино зураглаачдын холбоо”-ноос гардаж, “Оскар”-ын шагнал гардуулах бүхий үйл ажиллагаанд оролцсон азтай нэгэн.

Тэрээр одоог хүртэл “Hollywood”-д байгаа бөгөөд өчигдөр гэхэд “Hollywood”-ын кино продюсеруудтай уулзаж ярилцжээ. Түүний уулзалт амжилттай болж, “Hollywood”-д хийгдэх кинонд зургийн найруулагчаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. 

Тэрээр энэ тухайгаа өөрийн фейсбүүк хуудсандаа бичсэн байсан юм.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж