Бээжинд iPad 2-ийн нээлт зодооноор эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Бээжинд iPad 2-ийн нээлт зодооноор эхлэв

Хятадад Apple компанийн iPad 2 планшет худалдаанд гарах сургаар нийслэл Бээжин хотын Санлитун дүүрэгт байрладаг Apple-ийн дэлгүүрийн гадна өнгөрсөн бямба гаригт худалдан авагчдын урт дараалал үүсчээ. Эхлээд тайван дарааллаараа үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчдийн зарим нь эхнээсээ тэвчээр алдаж, нэгнээсээ өрсөхөөр дарааллын урдуур дайрч эхэлсэн байна. Сүүлдээ байдал даамжирч, зодоон цохион дээрээ тулжээ.

Үймээн бужигнааны үеэр дөрвөн хүн гэмтсэн бөгөөд зодоон болох үед гэмтэл авсан Хятад иргэн 30 настай Ванг Мингийн мэдээлснээр Apple дэлгүүрийн гадаад ажилтан Хятад худалдан авагчтай зодолдсон байна. Учир нь тэрхүү худалдан авагч дараалал дайраад зогсохгүй дамын наймаачин байжээ. Тухайн үед авсан гэрэл зурган дээр дэлгүүрийн цонх хагарч, гэмтэл авсан хүмүүс ухаан алдсан байдалтай байна. Ийнхүү Хятад улсад iPad 2 планшет нанчилдаантай, найртайхан худалдаалагдаж эхэлжээ.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж