Хятадын комунист намын төв хорооны УТЗЗ-ны байнгын гишүүн, Хятадын комунист намын төв хорооны нарийн бичгийн газрын дарга Лю Юнь Шаны өнгөрөгч баасан гаригт Бээжинд Монгол улсын их хурлын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй МАН-ын төлөөлөгчидтэй уулзжээ. Уулзалтаар нас чацуу, Азийн хамгийн ууган улс төрийн хүчнүүдийн хувьд олон жил харилцаа, холбоотой ажилласаар ирсэн гэдгийг хоёр тал цохон тэмдэглээд цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Б.ЭНХ