Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Paula Abdul X Factor-ыг шүүнэ

Телевизийн реалити шоуны хамгийн нэр хүндтэй шүүгчдийн нэг, “Америкийн шүтээн” нэвтрүүлгийн нэр хүндийг өсгөхөд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн Simon Cowell "X Factor"-ын Америк хувилбарыг үзэгчдийн хүртээл болгохоор болсон. Simon Cowell-ын шинээр гаргах гэж буй Америк "X Factor" нь өмнө нь телевизийн шоу нэвтрүүлэгт хэзээ ч амлаж байгаагүй их мөнгө буюу 5 сая ам.доллар ялагчдаа өгөхөө амлаад байна.

Уг нэвтрүүлэгт Pussycat Dolls хамтлагийн дуучин Nicole Scherzinger шүүгчээр ажиллах тухай зарлаж байсан бол дараагийн шүүгч нь Paula Abdul болжээ.

Энэхүү мэдээллийг Paula Abdul батлаад reuters-ын шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ батлаад “Энэ шоу өмнөх ижил төрлийн шоунуудаас эрс ялгаатай, шинэ брэнд шинэ дүр төрх гаргаж ирэхийг зорьж байгаа. Та бүхнийг цоо шинэ зүйлс угтан авна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Дашрамд сонирхуулахад, X Factor-ын шүүгчээр Cheryl Cole, Def Jam нар ажиллаж магадгүй гэсэн мэдээлэл цацагдаад байна.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж